ДАРХАН-УУЛ: Хамтын ажиллагааны хүрээнд 50 иргэн ХАА-н салбарт ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг, БНСУ-ын БНСУ-ын Канвон аймгийн Чеорвон сумын Засаг дарга И Хён Жун нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурснаар хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, харилцан туршлага солилцох, улирлын чанартай ажилд зуучлахыг дэмжих, жижиг дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг харилцан дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байна.
Түүнчлэн
санамж бичгийн хүрээнд
Хонгор сумын 50 иргэнийг Чеорвон сумын
ХАА-н салбарт ажиллуулахаар болжээ. Эхний удаад ХАА-н
салбарт ажиллах хүчин гэрээний дагуу явах бол цаашид тус салбараас гадна хамтран ажиллах
боломжтой олон салбар бий. Бүхий л салбарт хамтран ажиллаж хамтын ажиллагааг
өргөжүүлэх боломж бидэнд байгаа гэдгийг талууд онцолж байлаа.
Тус сум
нь газар нутгийнхаа 12.551 га талбайг нь хөдөө аж ахуй салбарт
ашигладаг бөгөөд газар
тариалан эрхэлдэг 8.552 өрх байдаг аж. Жилд нийт 12 сая
500 мянган ам.долларын хүнс, ногоог экспортолдог байна. Харин Хонгор сум нь аймгийнхаа үр тариа, төмс хүнсний ногооны 78
хувийг, мал аж ахуйн чиглэлээр, мах махан бүтээгдэхүүний аймгийн 15 хувийг
дангаар зах зээлд нийлүүлж байна.