СЭЛЭНГЭ: Иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай болов

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-09-05 12:36:53

Сүхбаатар/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашинтай боллоо.


Сэлэнгэ аймгийн удирдлагын баг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй болгох, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, сургаж дадлагажуулах үүднээс олон талт ажил арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна.


Энэхүү үйл ажиллагааны хүрээнд төр төсвийн болон олон улсын, төсөл хөтөлбөрийн газруудтай амжилттай хамтран ажиллаж байгаагийн нэг нь НҮБ-ын хүүхдийн сан юм.


Авто машин хүлээлгэн өгөх үйл ажиллагаа өчигдөр болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин Төлөөлөгч ноён Эваристе Коуасси-Комлан, НҮБ-ын Хүүхдийн сангийн Эрт илрүүлэг хариуцсан зөвлөх Д.Жаргалсайхан, НҮБ-ын Хүүхдийн сангийн эрүүл мэндийн мэргэжилтэн Д.Уранчимэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Боловсролын мэргэжилтэн Д.Болорчимэг, НҮБ-ын Хүүхдийн сангийн Харилцаа холбооны мэргэжилтэн Т.Номинзул болон албаны бусад хүмүүс оролцлоо.