Г.Болор-Очир шилдэг наймд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-09-25 12:31:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн наадмын жүдо бөхийн -81 кг-ын жингийн эхний тойрогт Парисийн Их Дуулгын хүрэл медальт, ОУХМ Г.Болор-Очир Филиппин Улсын тамирчин Жон Вирон Феррерийг яллаа. Ингэснээр шилдэг наймд шалгараад байна.

 

Харин “Ханжөү-2022” Азийн наадмын хоёр дахь өдөр жүдо бөхийн -57 кг-ын жинд хүч үзэх байсан ДАШТ-ий хошой хүрэл медальт, Монголын багийн гол найдваруудын нэг ОУХМ Л.Энхрийлэн хяналтын жин үзэлтэд бүдэрснээр цаашид барилдах боломжгүй болсон бол -63 кг-д хүч үзсэн ОУХМ М.Ичинхорлоо Казахстаны Эсмигул Куюуловад гартаа өчүүлснээр цэвэр ялагдаж, үзэгчдийн эгнээнд шилжжээ. 

相关新闻