Боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа 9 хос байртай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 29, Монголын багш нарын 57 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан "Нийслэлийн боловсрол-Амжилтын эзэд” үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэ үеэр
-Нийслэлийн шилдэг зөвлөгч багш
-Шилдэг зөвлөгч удирдах ажилтан
-Шилдэг контент бүтээгч багш
-Шилдэг менежменттэй удирдлагын баг
-Тэгш хамруулагч байгууллага
-Боловсролд ээлтэй Засаг дарга
-Боловсролын үйлчилгээний чадварлаг ажилтан
-Боловсролд ээлтэй хөрөнгө оруулагч нарыг шалгаруулан хүндэтгэл үзүүлэв.
Мөн энэ үеэр боловсролын салбарт гэр бүлээрээ хүчин зүтгэж байгаа 9 гэр бүлд түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууцны батламжийг гардууллаа. Нийслэлийн хэмжээнд 828 хос боловсролын салбарт гэр бүлээрээ ажиллаж байна. Үүнээс гадна 518 багш удам дамжин боловсролын байгууллагад багшилж байна.



