Намрын цэрэг татлага 10 дугаар сарын 21-нд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ2016 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажил буюу намрын цэрэг татлагыг ирэх 10 дугаар сарын 21-нд зохион байуулах шийдвэр гарчээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ алба хаах хугацааг дуусгаж, бэлтгэлээр халагдсан байлдагч, түрүүчийг хүлээн авах, цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг 10 дугаар сарын 21-23-ны өдөр зохион байгуулахаар заажээ. Мөн Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн бие бүрэлдэхүүнийг нөхөн хангахаар цэргийн жинхэнэ албанд дүүргүүдээс тэнцүүлэн татах болон гэрээт цэрэгт элсүүлэх хяналтын тоог батлан ирүүлсэн байна. Гэрээт цэргийн албанд элсүүлэхдээ “Гэрээт цэргийн албанд иргэнийг сонгон шалгаруулах журам”, “Гэрээт цэргийн албанд орохыг хүссэн иргэнээс авах шалгалтын заавар”-ын дагуу цэргийн жинхэнэ алба хаасан залуучуудыг элсүүлэх юм.
Ж.Батсайхан