М.Даваадорж хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. "Ханжөү 2022" Азийн XIX наадмын жюү жицү барилдааны эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд М.Даваадорж эхний даваанд Кувейтийн Насер Абдулкареемийг 2:0 оноогоор ялж, дараагийн даваанд Туркменистаны Желилмухаммед Хожамирадовыг 2:0-ээр буулгаж авсан.
Шөвгийн 8-д БНСУ-ын Коо Бон Чёлд оноогоор хожигдсон ч дагах барилдаанд Узбекистаны Уроков Ферузбекийг идэвхээр ялснаар хүрэл медалийн төлөө Сингапурын Тиан Лим Полтой хүч үзэхээр болсон юм. Харин Сингапурын Тиан Лим Полийг 5:0 оноогоор ялснаар Азийн наадмын хүрэл медаль хүртлээ.