МУГТ М.Лхагвагэрэл шигшээ барилдаанд шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-07 13:10:03

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Ханжөү-2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн  тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 74, 86, 97, 125 кгын жингийн барилдаан болж байна.


125 кг-ын жинд “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Белград-2022” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Хилчин спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, МУГТ М.Лхагвагэрэл өрсөлдөж, одоогоор шигшээ барилдаанд шалгараад байна. Түүний жинд 15 бөх барилдсан юм.

 

Тэрбээр эхний барилдаанд хийлж, хоёр дахь тойрогт Киргизийн Айал Лазаревтай барилдаж ялсан.

 

МУГТ М.Лхагвагэрэл зооны аваргын төлөөх барилдаанд Узбекстаны залуу тамирчин Хасанбой Рахимовыг цэвэр ялж финалд шалгарлаа.

 

Харин Азийн наадмын чөлөөт бөхийн 86 кг-ын жинд өрсөлдөж буй ОУХМ Б.Бат-Эрдэнэ дөрөвний нэгийн шигшээд тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-ын тамирчин Сун Аотай барилдаж 10:0-ээр яллаа. Түүний жинд 17 бөх байна.

Тэр зооны аваргын төлөө тухайн жингийн лидер олимп, дэлхийн аварга Ираны Хасан Язданитай учраа таараад байна.

相关新闻