Г.Ганхуяг Азийн наадмын хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Ханжөү-2022” Азийн XIX наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд өрсөлдсөн 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Ганхуяг хүрэл медалийн төлөөх барилдаанд Казахстаны Алишер Ергалитай барилдаж 8:1 харьцаагаар яллаа.
Тэрбээр дөрөвний шигшээд ДАШТ-ий хүрэл медальт, U-23 насны дэлхийн аварга, Ази тивийн аварга
Ираны Можтаба Голейжтай барилдаж ялагдал хүлээсэн.
Улмаар дагах барилдаанд Узбекистаны Ибрагемов Магомедыг ялсан юм.