Эмэгтэйчүүдийн лигт “Хараацай” клуб анх удаа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. 2015 оноос хойш тасралтгүй 9 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж буй Эмэгтэйчүүдийн лиг өндөрлөлөө.
МХБХ-ны
2023 оны "Эмэгтэйчүүдийн Лиг"-ийн тэмцээн 06-р сарын 22-ны өдрөөс
эхлэн нийт 4 сарын хугацаанд 5 клубийн баг тамирчид хурд хүчээрээ өрсөлдөж
аварга багаа тодруулж өчигдөр хаалтаа хийлээ.
Энэ
хугацаанд нийт 5 клуб өрсөлдөж нэг баг 12 тоглолтуудыг хийсэн байна.
2023
оны Эмэгтэйчүүдийн лигийн тэмцээнд 33 оноотой Э.Шинэбаяр дасгалжуулагчтай "Хараацай"
клуб анх удаагаа түрүүлж, аваргын алтан медаль
цомын эздээр тодорлоо.
Харин
мөнгөн медалийг 22 оноотой Э.Чинбат дасгалжуулагчтай "Баянзүрх
Спортинг Илч" клуб хүртсэн бол, хүрэл медалийг 19 оноотой Э.Чинбаатар
дасгалжуулагчтай "Сторм" клуб хүртжээ.
Тэмцээний
шилдэг хаалгачаар “Хараацай” клубийн М.Ижилмөрөн, хамгаалагчаар “Хараацай” клубийн
Б.Саруул, хагас хамгаалагчаар “Баянзүрх Спортинг Илч” клубийн О.Цасан-Охин,
довтлогчоор эсрэг багийнхаа хаалганд 13 гоолыг оруулсан “Хараацай” клубийн
С.Золзаяа, Э.Анхтуяа нар тус тус тодорлоо.
Мөн
“Хараацай” клубийн 15 хүртэлх насны охид Футзалын УАШТ-д түрүүлснээр нэг өдөр
хоёр цомыг өргөлөө.