Хөрөнгийн захад “Симпл II” бонд гарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2023-10-11 11:26:07

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид “Симпл II бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа эхлэв.


Тодруулбал, СЗХ “Ашид капитал ББСБ” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй “Симпл II бонд” өрийн хэрэгслийг бүртгэсэн юм. Улмаар энэ сарын 11-17-ны ажлын 5 хоногт Монголын Хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авч эхэллээ. Нийт 150 мянган ширхэг “Симпл II бонд”-ыг нэг бүр нь 100 мянган төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 17.5 хувийн хүүтэй гарч байна.


Тус бондын үндсэн андеррайтераар “Голомт капитал ҮЦК” ХХК, туслах андеррайтераар “Мандал Капитал Маркетс ҮЦК” ХХК ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй юм. 

相关新闻