ЖАЙКА-гийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадаг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-13 11:58:19

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Тэргүүн дэд Ерөнхийлөгч Ж.Ямадаг энэ сарын 12-нд хүлээн авч уулзав.


Уулзалтаар дэд сайд Г.Амартүвшин манай улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр ЖАЙКА-гаас хэрэгжүүлж ирснийг онцолж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх зорилтуудын талаар мэдээлж, цаашдын хамтын ажиллагааны боломж, чиглэлүүдийн талаар санал солилцов.

相关新闻