Залууст зориулсан цуврал лекц "Зөв хандлагын нөлөөлөл" сэдвээр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-09-20 17:22:12

МЗХ уламжлал болгон зохион байгуулдаг “Залуу хүн” цуврал лекцээ энэ жил 8 дахь жилдээ өвөрмөц байдлаар энэ сарын 29-нд УДЭТ-т эхлүүлэхээр боллоо.

Энэ удаагийн лекцийг "Глобал Бизнес Нэтворкинг групп " ХХК-ийн захирал П.Эрдэнэтулга залууст аз жаргалтай, бат бөх гэр бүлийг хэрхэн цогцлоох тухай “Зөв хандлагын нөлөөлөл” сэдвээр үнэ төлбөргүй унших юм.

Гэр бүл, залуу хосуудад зориулсан сонирхолтой лекц сонсохын зэрэгцээ залуус У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгийг үзэх боломжтой.

МЗХ-ноос 9 дүгээр сарыг “Тархиа чөлөөлье” сар болгон зарлаж, залууст хайр дурлалдаа үнэнч байж, аз жаргалтай бат бөх гэр бүлийг бий болгохыг уриалан энэхүү жүжгийг цуврал лекцийн нээлтэд зориулж буй юм. Энэхүү санаачилгыг УДЭТ-ын хамт олон дэмжин,  тасалбарыг 10 мянган төгрөгөөр худалдан авах боломжийг залууст олгожээ.

Түүнчлэн “Залуу хүн” лекцийн нээлтийн тасалбарт Сургалт судалгааны Полиси төвийн сургалтад 70 хувийн хөнгөлөлттэй хамрах эрх, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төвийн Манжуурын аялалд хосоороо 30 хувийн хөнгөлөлт, Тhe Collective манлайллын сургалтын 30 хувийн хөнгөлөлт болон Хангарьд фитнесс клубээр 25 хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой.  

Ж.Болор

相关新闻