ХӨВСГӨЛ: Мөрөн сумын 1100 өрхөд угаарын хийн мэдрэгч төхөөрөмж суурилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2023-10-23 11:46:29

Мөрөн, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1100 айл өрхөд угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийг суурилуулахаар 4, 5, 6, 7-р багийн Засаг дарга нарт хүлээлгэн өглөө.


Тус төхөөрөмжийг айл, өрх гэртээ суурилуулснаар угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай арга хэмжээ авах боломж бүрдэх юм.


Тодруулбал гарын авлага, гар утасны аппликейшнтай холбох боломжийг багийн Засаг дарга нараар дамжуулан сургах  бөгөөд түргэн хугацаанд угаар мэдэрч иргэдийг гэнэтийн эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэх ажээ.


Мөн иргэд галлагаагаа зөв хийж, угаар мэдрэгчээ тогтмол ажиллуулж байхыг зөвлөлөө.

 

Өнөөдрийн байдлаар Мөрөн хотод 11000 гаруй өрх гэр хороололд амьдарч байна. Цаашид айл өрхүүдийг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжөөр хангахыг зорьж байгаа ажээ.  

相关新闻