Цоохор ирвэсийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Цоохор ирвэсийг хамгаалах дэлхийн олон улсын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Цоохор ирвэсийн эх нутаг” үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 23-28-ны өдрүүдэд дэлгэлээ.
Үзэсгэлэнд
40 орчим уран бүтээлчийн 53 бүтээл,
уран зургийг сонирхуулж байна. Уран
бүтээлчид ирвэсийн сүр барааг хэрхэн урлагийн бүтээл болгож буулгасан болон цоохор
ирвэсийн амийг аврах гэж түүж цуглуулсан 21 хавхаар урласан ирвэсийн хөшөө
зэрэг сонирхолтой бүтээлийг үзэж болно.
Дэлхий дээр 5000
хүрэхгүй цоохор ирвэс байдаг бол түүний 20 хувь нь Монгол оронд бий. Энэ оны судалгаагаар 953 цоохор
ирвэс байгааг тогтоожээ. Тэдний олонх нь Алтай Соёны эко бүсэд, мөн Хангайн нуруунд цөөн тооны жижиг талбайд хязгаарлагдмал
тархсан байдаг аж.
Урьд өмнө нь Ази, Африк, БНСУ-аас Өмнөд Африк хүртэл тархаж байсан цоохор ирвэсийн тархалт ан агнуур, амьдрах орчны алдагдал зэргээс болж хумигдан, өдгөө Сахараас өмнөх Африкт голдуу, Пакистан, Энэтхэг, Малайз, Хятадад алаг цоог тархжээ. Тоо толгой нь багасахын зэрэгцээ, тархац нутаг нь хумигдаж байгаа тул энэ зүйлийг ховордох дөхсөн зүйлийн тоонд оруулжээ.
Цоохор ирвэс харьцангуй богино хөл, урт бие, том гавалтай. Биеийн төрх байдлын хувьд ягуартай төстэй ч жижиг, туранхайвтар биетэй. Үс нь голдоо цэггүй толботой тул ягуараас ялгагдана. Зэрлэгээрээ устаагүй үлдсэн нь түүний таарснаа барьдаг, янз бүрийн орчинд дасан зохицож чаддаг, цагт 60 орчим км хурдан явдаг зэрэгтэй нь холбоотой. Цоохор ирвэс бараг бүх зүйлийн амьтныг барьж иддэг, ширэнгээс цөлийн бүсэд хүртэл нутагладаг аж.