ДАРХАН-УУЛ: Мэдрэл судлалын оношилгооны төрлийг нэмэгдүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Мэдрэл судлалын сектор”-ын хамт олон мэдрэлийн тогтолцооны өвчнүүдийг оношлох, эмчлэх үйлчилгээг амбулатори-1 болон хэвтэн эмчлүүлэх тасагт үзүүлэн ажиллаж байна. Харин амбулатори-2 тасагт мэдрэлийн оношилгоог Тархины цахилгаан бичлэг буюу “ЭЭГ”, Тархины судасны допплерограф буюу “ТДС”-ийн шинжилгээний төрлийг нэмэгдүүлжээ.
Дээрх
төрлийг нэмэгдүүлснээр иргэд Улаанбаатар хотод үзлэг, оношилгоонд хамрагдах бус
цаг, хугацаа хэмнэж орон нутагтаа хийлгэх боломжтой болсон байна.
Тархины цахилгаан бичлэг (ТЦБ) буюу Электроэнцефалографи (ЭЭГ) нь тархины эсээс үүсэх цахилгаан хэлбэлзлийг гавлын гадна талд байрлуулсан электродын тусламжтай бүртгэн, дэлгэц болон цаасан дээр буулгадаг Электрофизиологийн шинжилгээний арга аж.
Тархины судасны допплерографийн
шинжилгээ нь тархины судасны эмгэгийг эрт үед нь илрүүлдэг хялбар оношилгооны орчин үеийн шинжилгээний арга ажээ.
Шинжилгээнд
хамрагдах иргэд Эрүүл мэндийн газрын цахим бүртгэл болон 7037-1103, 7037-3103 дугаарт
холбогдож баталгаажуулах аж. Ингэхдээ ЭМД заавал төлсөн байх шаардлагатай ажээ.