Том оврын автобусуудад аюулгүй зорчих сурталчилгаа байрлуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗЦГ-аас нийтийн тээврийн том оврын автобусуудад осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх зурагт хуудас, зөвлөмж байрлуулан сурталчлахаар болов.
Хүн бүхэн сууж үйлчлүүлдэг автобусанд зурагт хуудас, зөвлөмж байрлуулан иргэдэд зам тээврийн ослын хор уршгийг таниулж, замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг олгох нь чухал боллоо гэж ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтнууд ярьж байна. Зурагт хуудас, зөвлөмж бэлэн болохоор нийтийн тээврийн автобусанд сурталчилгаа байрлуулж эхлэх юм.
Ж.Батсайхан