Н.Наранхүү, О.Сүлдхүү нар хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. ОХУ-д энэ сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан чөлөөт бөхийн уламжлалт олон улсын XYIII удаагийн тэмцээнд Монгол Улсаас 61-кг-ын жинд ОУХМ Н. Наранхүү, 70 кг-д Э.Тэмүүлэн, Э.Төгсжаргал, 74 кг-д О. Сүлдхүү нар өрсөлдлөө.
Эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд өрсөлдсөн U23 болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ОУХМ Н.Наранхүү Абдурахмановыг 8:4-өөр, 4/1 шигшээд ОХУ-ын Хасиевыг 12:1 хожиж, зооны аваргын төлөөх барилдаанд Дагестаны Гаджиевт 16:6-аар хожигджээ. Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Абдулаевийг 11:0-ээр хожиж медалийн тавцанд зогслоо.
Харин
74 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ О.Сүлдхүү эхний барилдаандаа ОХУ-ын Фанзиевыг 10:0
хожиж, удаах барилдаанд ОХУ-ын Комын Пушкинг 12:5 хожиж 2/1 шигшээд Дагестаны
Дибиргаджиевт 8:3-аар хожигдсон байна.
Ийнхүү
медалийн төлөөх барилдаанд ОХУ-ын Москва хотын бөх Амирхановаг 8:0-оор хожиж
хүрэл медаль хүртлээ.
Харин
Э.Тэмүүлэн, Э.Төгсжаргал нар дагах барилдаанд ялагдсан байна.