Жюү жицүгийн ДАШТ-д оролцох тамирчдыг үдэх ёслол болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Ирэх 11 дүгээр сарын 1-7-ны өдрүүдэд АНЭУ-ын Абу Даби хотноо Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Энэ
удаагийн ДАШТ-д Монгол Улсаас өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангилалд 70
гаруй тамирчин оролцох юм.
Энэ удаад Монголын жюү жицүгийн шигшээ баг гэсэн нэрийн дор оролцохоороо онцлогтой бөгөөд багийн ахлагчаар Г.Монголжин сонгогджээ.
Өнөөдөр баг тамирчдад хувцас, хэрэглэл гардуулж өгсөн бөгөөд тамирчдыг үдэн гаргах ажиллагаанд МЖЖХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл болон МЖЖХ-ны гүйцэтгэх захирал О.Болд-Эрдэнэ оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.