БАЯН-ӨЛГИЙ: Цагааннуур боомт энэ сарын 4-6-ны өдөр амарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-11-02 10:44:30

Өлгий, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт орших олон улсын зэрэглэлтэй авто замын Цагааннуур боомт энэ сарын 4-6-ны өдөр амарна.


Учир нь ОХУ-д "Үндэсний эв нэгдлийн өдөр" тохиож байгаа тул энэ сарын 4-6-ны өдөр бүх нийтээр амрах аж.


Хил хамгаалах байгууллагаас өгсөн мэдээллээр Цагааннуур боомт ирэх мягмар гаргаас /2023.11.07/ эхлэн хуваарийн дагуу хэвийн ажиллана.


Ташрамд сануулахад, "Хилийн боомт болон Монгол-Оросын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу хоёр талын нийтээр тэмдэглэх баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтыг түр хаахаар тусгасан байдаг.

相关新闻