Цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлж, хаагдсан зам, гарцыг нээж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2023-11-09 11:21:13

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Төв аймгийн Эрдэнэсант, Бүрэн, Лүн, Өндөрширээт суманд нөхцөл байдал хүндэрч, иргэд, малчид цасанд боогдсон, өвөлжөөндөө бууж амжаагүй зэрэг хүндрэл үүсээд байна.


Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ, Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймаг, сумдын Онцгой комиссын гишүүд газар орон дээр нь үүрэг гүйцэтгэж байгаа юм.


Алба хаагчид цасанд боогдсон малчдыг нүүлгэн шилжүүлэх, хаагдсан зам, гарцыг нээх ажлыг зохион байгуулж байна. Энэ сарын 3-5-нд болсон цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас нийт нутгийн 60 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ. 





相关新闻