АНЭУ Boeing компанид 52 тэрбум долларын захиалга өгчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ДУБАЙ, 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /CNBC/. Даваа гарагт АНЭУ-ын Emirates Airline компани Америкийн Boeing компаниас 52 тэрбум долларын үнэ бүхий 95 ширхэг нисэх онгоц
захиалснаа зарласан нь 2023 оны Дубайн агаарын шоуны анхны томоохон
хэлэлцээр боллоо.
Тодруулбал, Emirates
группийн охин
компани болох төрийн өмчит тус компани нь “Boeing
777-9” нисэх онгоцноос 55-ыг, “777-8”-аас 35-ыг захиалснаар 777X онгоцны
нийт захиалгаа
205 ширхэг болгожээ. Мөн “Boeing 787 Dreamliner”-ийн захиалгыг 30-аас 35
болгосон бөгөөд үүнд “787-10” загварын 15, “787-8” загварын 20 онгоц багтах ажээ.
Emirates мөн Америкийн General Electric компаниас 202 хөдөлгүүр захиалсан байна. Тус компани “Boeing 777” онгоцны тоогоороо хэдийнээ дэлхийн агаарын тээврийн компаниудыг тэргүүлж байгаа юм. Дээр дурдсан өргөн их биетэй онгоцны захиалга тасрахгүй байгаа нь ийм загвар Ойрхи Дорнодын зах зээлд эрэлттэй байгааг харуулж байна.