“Монгол хувцасны нууц товчоон” гурвалсан бүтээлийг толилуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-11-15 10:05:58

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, Монгол бахархлын өдөр”-ийн хүрээнд ГХЯ-нд өчигдөр “Монгол хувцасны нууц товчоон-20 жил” хүндэтгэлийн үйл ажиллагаа болов.


Монгол костюмс компани, Сэмүүн студи археологич, соёл судлаач, урлаач нартай хамтран 20 жил эрэл хайгуул хийж эмхэтгэн нэгтгэж ном, театр мода, баримтат кино болгон Монгол хувцасны нууц товчоон хэмээх гурвалсан бүтээл бүтээснээ Монгол бахархлын өдөр толилуулсан юм.


Монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлж хойч үедээ үлдээх нь Монгол Улс хөгжин дэвжих тусгаар тогтнолын баталгаа, соёлын дархлаа болж буйг “Монгол хувцас-Монгол бахархал” уриан дор болсон дээрх үйл ажиллагаанд оролцогч нар онцлон хэлж байлаа. “Монгол хувцасны нууц товчоон-20 жил” хүндэтгэлийн үйл ажиллагааг Монгол Улсын ГХЯ, Наран фүүдс компани дэмжин ажиллалаа. 


Хүндэтгэл, ёслолын үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх нар, ГХЯ, Соёлын яамны төлөөлөл, манай улсын эрдэмтэн, судлаачид, жүжигчид, мөн Унгар Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, доктор Борбала Обрушански, ОХУ-ын эрдэмтэн А.Г.Юрченко нар оролцлоо. 


相关新闻