Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн нээлттэй өдөрлөг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийнхөн маргааш үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулах гэж байна. Таван цогц хэсгээс бүрдэх тус
өдөрлөг 11:00-16:00 цагийн хооронд Спортын төв ордонд болох юм.
Өдөрлөгөөр Үндэсний шигшээ багийн тамирчдад үзүүлдэг
эмчилгээ, үйлчилгээ, спортын гэмтлийн
оношилгоо, биеийн бүтцийн шинжилгээ зэрэг олон төрлийн үйлчилгээг энгийн
иргэдэд үзүүүлэх аж. Мөн энэ үеэр сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Хүссэн хүн бүр энэхүү
өдөрлөгт оролцож, сургалтад хамрагдан сонирхсон чиглэлээрээ мэргэжлийн
хүмүүсээс зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Хөтөлбөр
11:00-11:45 “Спортын бэлтгэл дасгалжуулалт”
12:00-12:45 “Спортын хоол зүй
”13:00-13:45 “Спортын сэтгэл зүй”
14:00-14:45 “Спортын гэмтэл бэртэл, тейп боолт”
15:00-15:45 “Допингийн шинжилгээ авах процесс, хориотой
бодисын жагсаалт, үр дүнгийн менежмент” гэсэн сэдвээр болно.