УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа “Орфей” VI уралдаанд тэргүүн байр эзэлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын VI уралдаанд тэргүүн байр эзэлжээ.
ОХУ-ын Бүгд Найрамдах Чечень Улсын Грозный хотноо энэ сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулсан, ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын YI уралдаанд УДБЭТ-ын залуу дуучин Х.Бямбарагчаа, Филармонийн гоцлол дуучин МУСТА Б.Дэлгэрбаяр, Булган аймгийн ХЖТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Гантөмөр, гоцлол дуучин Н.Аззаяа тэргүүтэй уран бүтээлчид оролцсон байна.
Тэднээс шилдэг 16-д УДБЭТ-ын дуучин Х.Бямбарагчаа, Филармонийн гоцлол дуучин, МУСТА Б. Дэлгэрбаяр нар тус уралдааны ГАЛА тоглолтод шалгаран оролцсон бол МУСТА Б.Дэлгэрбаяр тус уралдааны гуравдугаар байрт шалгарчээ.