“Mongolian grand Prix” балетын хоёрдугаар уралдаан эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр “Mongolian grand Prix” балетын анхдугаар уралдааныг 2022 оны арваннэгдүгээр сард анх удаа амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл өнөөдөр хоёрдугаар уралдаан эхэллээ.
Гурван өдөр үргэлжлэх тус уралдаан нь балетын хөгжлийн түлхүүр болсон олон улсын чанартай уралдаан тэмцээнийг эх орондоо нутагшуулах, Монголын бүжигчдэд эх орондоо ур чадвараа дэлхийн хэмжээнд сорих боломжийг олгох, үеэс үед гайхагдах монгол авьяасыг олж нээх, олон улсын балетын салбарын төлөөлөгчдийн хамтын ажиллагаа, харилцаа холбоог бэхжүүлэхэд оршиж байгаа аж.
Уралдаан 6-8, 9-11, 12-14, 15-19 нас, оюутан, 16-25 насны мэргэжлийн бүжигчин гэсэн ангилалд болж байна.
Шилдгээр шалгарсан шагналтнуудын оролцсон “Mongolian grand Prix Gala” тоглолт энэ сарын 25-нд УДБЭТ-ын тайзнаа болох
юм.