Жүдочид Японд хамтарсан бэлтгэлд хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-22 16:58:31

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид Японы Кокүшикан, Нихон их сургуульд хамтарсан бэлтгэлд хамрагдсан билээ. Тодруулбал, эрэгтэйчүүд Кокүшиканд, эмэгтэйчүүд Нихон их сургууль дээр бэлтгэл хийсэн юм. Т


эгвэл өчигдрөөс эрэгтэй, эмэгтэй багийнхан хамтдаа Токай их сургууль дээр бэлтгэлээ хийж эхэлжээ. Энэхүү бэлтгэл ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ. Бэлтгэлд Унгар, Гүрж, АНЭУ, Словени зэрэг долоон орны тамирчид оролцож байгаа юм. 


Уг бэлтгэлийн дараа манай тамирчид  энэ оны сүүлчийн тэмцээн болох Токиогийн “Их дуулга”-д оролцоно.



相关新闻