Дундговь аймгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд дэмжин ажиллахаа илэрхийлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-22 14:27:09

БНХАУ-аас Замын Үүдэд суугаа Ерөнхий консул Цай Вэньруй өнөөдөр Дундговь аймгийн ИТХ- ын дарга С. Сүхбаатар, Засаг дарга О. Бат- Эрдэнэ нартай уулзав.

Тэрээр өнгөрсөн хавар Мандалговь хотод хүрэлцэн ирж байсан бөгөөд түүнээс хойш орон нутгийн ээлжит сонгууль явагдаж, Дундговь аймгийн удирдлагууд шинээр томилогдсон тул ийнхүү дахин Дундговь аймагт зочилж, аймгийн удирдлагуудтай уулзаж байгаа ажээ.

Тэд Замын-Үүд дэхь Ерөнхий консулын газрын үйл ажиллагаа болон Дундговь аймгийн бодлого чиглэлийн талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

Ирэх онуудад Дундговь аймгийн  хувьд жижиг, дунд үйлдвэрийг тууштай дэмжин хөгжүүлж, үйлдвэрлэлийг түшиглэсэн ажлын байр, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд Засаг даргын үйл ажиллагааг чиглүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт, техник технологийн дэмжлэг туслалцаа хэрэгцээтэй байгааг аймгийн удирдлагууд Ерөнхий консулд танилцуулсан байна.

Энэ талаархи саналыг холбогдох байгууллагуудад уламжилж, Дундговь аймгийн гадаад харилцааг өргөжүүлэхэд Ерөнхий консулын газрын зүгээс дэмжин хамтран ажиллахаа Цай Вэньруй илэрхийлэв.

Т. Отгонтуяа         

 

相关新闻