Төслийн үр дүнд 2 сая гаруй хуудас судрыг цахимжуулан хадгалжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-11-23 17:07:50

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Азийн Өвийн Сан /Asian Legacy Library/-гаас Монгол Улсын Үндэсний номын санд хэрэгжүүлж буй Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төслийн явцын талаар танилцуулга Үндэсний номын санд өнөөдөр боллоо.


Тус төслийн зохицуулагч Б.Сайнбилэг, Азийн өвийн сан ба Буддист цахим өвийн төвийн Цахим архивын инженер Трэйвис Детур болон МУҮНС-гийн албаны дарга Б.Бат-Эрдэнэ нар тус номын санд хэрэгжүүлж байгаа төвөд хэлт судрыг цахимжуулан хадгалж, хамгаалах зорилго бүхий төслийн үйл явц, гүйцэтгэл, технологи, хэтийн зорилго, туршлагын талаар танилцуулсан юм.

Монгол Улсын Үндэсний номын санд 2018 оноос хойш хэрэгжүүлж буй Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төслийн үр дүнд 2.0 сая гаруй хуудас судрыг цахимжуулан хадгалжээ. 

Төвөд хэлт ном судрыг каталогжуулан цахимжуулах төслийн танилцуулгад Соёлын яамны Соёлын биет өвийн мэргэжилтэн, доктор Ph.D Д.Мэндсайхан, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, доктор Ph.D М.Батаа, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны ажилтан н.Эрдэнэчимэг, Үндэсний номын сангийн албан хаагчид, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн эрдэмтэн лам нар, бусад байгууллага, олон нийтийн төлөөлөл оролцов.


相关新闻