Б.Оюун-Эрдэнэ, Д.Сэлэнгээ нар паралимпын эрхийн болзол хангажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-24 16:35:16

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Гурав хоногийн өмнө манай тамирчин Д.Сэлэнгээ хүрэл медаль хүртсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.


Тэгвэл өчигдөр “Парис 2024” паралимпын наадмын эрх олгох тэмцээнд оролцож буй Монгол улсын шигшээ багийн тамирчин болох спортын мастер Б.Оюун-Эрдэнэ, дэд мастер Д.Сэлэнгээ нар хагас шигшээд шалгарснаар паралимпын эрхийн болзол хангажээ. Тэд Монголын пара шигшээ багийнхнаас паралимпын хоёр дахь эрхийг эх орондоо авчирч байгаа юм.


Хамгийн эхний эрхийг Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваад байв. 

相关新闻