Монгол тамирчид фанкшенл фитнессийн дэлхийн аваргад өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-24 16:47:30

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Пауэрлифтинг, гимнастик, туухай, хүндийг өргөлт зэрэг спортын олон төрлийн цогц дасгал, хөдөлгөөн, элемент агуулдаг кроссфитын спорт сүүлийн жилүүдэд Монголд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тэгвэл манай тамирчид энэ төрлөөр анх удаа ДАШТ-д оролцож байна.


Олон улсын фанкшнл фитнесс холбооны ДАШТ өнөөдөр Норвегийн Осло хотод эхэлж байгаа юм. Гурав хоног үргэлжлэх тус тэмцээнд 63 орны 600 гаруй тамирчин өрсөлдөнө. Оролцогчид эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийн ангилалд хүч, ур чадвар, хурд, тэсвэр, тэсрэлт, холимог дасгалын ачаалал даах чадвар гэсэн үндсэн зургаан төрлөөр өрсөлдөх юм.


Манай улсаас энэхүү тэмцээнд Д.Доржнамжим, Б.Марал-Эрдэнэ нар оролцохоор Норвегид очжээ. Д.Доржнамжим кроссфитээр улсын аваргад зургаа түрүүлсэн бол Б.Маралмаа гурван удаа аваргалжээ. Тэд өнгөрсөн тавдугаар сард БНСУ-д зохион байгуулсан Азийн аваргад ангилал тус бүрдээ түрүүлснээр ДАШТ-д өрсөлдөх эрхээ авсан юм. 

相关新闻