ӨНӨӨДӨР: "Өвлийн идэш-2023" өргөтгөсөн худалдаа эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-11-27 07:07:07

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Арваннэгдүгээр сарын 27-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

10.00 цагт: УИХ дахь намуудын бүлгийн болон ажлын хэсгийн хуралдаан болно. 

11.00 цагт:Нью-Хоризонс Монкон оффис”-т: (ЭМЯ-ны чанх урд) ONDO компанийн үүсгэн байгуулагчид хэрэглэгчдэдээ өөрсдийн эзэмшлийн хувиасаа бэлэг болгон өгөх шийдвэр гаргасан тухайгаа мэдээлнэ. Утас: 9510-1679

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.30 цагт: БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Очбадрахыг шүүгчээр томилохыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12.00 цагт: Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон зарим заалтын талаар Шинэ нам”-аас мэдээлэл хийнэ.

-"Өвлийн идэш-2023"  өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 10 байршилд эхлүүлж байна.

-УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо хуралдана. Сонсголыг 12-р сарын 4-8, 16-22-нд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

相关新闻