Энэ жилийн хоёр дахь ЭЕШ ирэх сарын 7-ноос эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-11-27 13:46:57

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. 2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх сарын 7-ноос эхэлнэ.


Шалгалтад ирэхдээ бүрдүүлэх материал:

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.


Шалгуулагчид та бүхэн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Шалгалтын цагаас хоцорсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүйгзохион байгуулагчид анхаарууллаа.






相关新闻