БШУЯ-ны албан хаагчид жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Дэлхийн 180 гаруй улс “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-нд тэмдэглэдэг.
Энэхүү аяны зорилго нь аливаа
хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй,
хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” байхыг уриалдаг.
Тус аяныг Монгол Улсад анх удаа 1997
оноос эхлэн ТББ-ын санаачилгаар зохион байгуулж эхэлсэн ба Жендэрийн үндэсний
хороо 2017 оноос аливаа хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, түүнээс урьдчлан
сэргийлэх зорилтын хүрээнд төрийн болон төрийн бус, олон улсын байгууллагуудыг
идэвхийлэн санаачлан уриалж, тэмдэглэж байгаа ажээ.
Энэ жил олон улсад “Охид
эмэгтэйчүүдийн хүчирхийллээс сэргийлэхэд хөрөнгө оруулья”, Монгол Улс
“Хүндлэл хамгийн тод гэрэл” уриан дор тэмдэглэж байна.
БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Жендэрийн салбар зөвлөл тус аянд нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх санаачилгыг дэмжин өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан холбогдох үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж, дэмжин ажиллах юм.