“Хасын хүлгүүд” баг дөрөв дэх хожлоо авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Өчигдөр “ШУТИС Акулууд” болон “Хасын Хүлэгүүд” багуудын тоглолт маш өрсөлдөөнтэй болж, “Хасын хүлгүүд” 92:85 гэсэн онооны харьцаатайгаар ялалт байгууллаа.
“Хасын
хүлгүүд” нэмэлт цагт тэргүүлж долоон онооны зөрүүгээр улирлын дөрөв дэх хожлоо
авсан юм.