Азийн бүсийн олимпиадаас МУИС-ийн баг мөнгөн медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Макао улсад зохион байгуулагдсан Азийн бүсийн оюутны программчлалын 47-р олимпиадад МУИС-ийн Г.Багаболд багш, дасгалжуулагчтай NUM-TCHT 1-р баг Монгол Улсаа төлөөлөн оролцож, программчлалын ур чадвар, оюун ухаанаа сорин мөнгөн медаль хүртжээ.
Тус олимпиадад 63 их, дээд сургууль,
коллежийн нийт 92 баг оролцсон бөгөөд албан ёсоор 82 багийн дунд шалгаруулалтыг
явуулж, багуудын илгээсэн бодолтуудыг өндөр хяналтын дор буюу камер, дэлгэцийн
бичлэг, бодолтын эх кодуудыг нарийвчлан шалгаж дүнгээ гаргасан байна.
Мөн Г.Багаболд дасгалжуулагчийн бэлдсэн NUM-JBKH баг энэ оны нэгдүгээр сард
Хонконгт болсон Азийн бүсийн 46-р олимпиадаас мөнгөн медаль хүртсэн ба нэг
жилийн хугацаанд МУИС-ийн 2 баг ийнхүү олон улсын тэмцээнд амжилт үзүүлээд
байгаа аж.