Чөлөөт бөхийн лигийн U17 насны ангиллын бүсийн шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн лиг 2022-2023 онд анх удаагаа зохиогдсон юм. Харин энэ жилийн буюу 2 дахь удаагийн лиг хүрээгээ тэлж U17 насны ангилалд Монгол Улсын 7 бүсийн шилдгүүдийг тодруулж байна.
Үүний нэг болох нийслэлийн бүсийн тэмцээний
шийдвэрлэх 5, 6, 7 дугаар тойргийн барилдаанууд өчигдөр Баянгол дүүргийн Спорт хорооны
зааланд боллоо.
Тэмцээний 10 жинд статистик үзүүлэлтээр тэргүүлсэн 2 тамирчин финалын шатанд өрсөлдөх батламжаа гардан авав. Шигшээ шатны тэмцээн сурагчдын амралтын үеэр U17 болон U22 насны ангиллаар Улаанбаатар хотод зохиогдох юм.
Нийслэлийн бүсийн тэмцээний дүн:
45кг:
1. Б.Лхамжав /Спортын төв сургууль/
2. А.Ашид-Үйлт /73-р сургууль/
48кг:
1. Б.Мөнхтүвшин /Алдар спорт хороо/
2. Б.Энхбаатар /Баянгол-Аваргууд академи/
51кг:
1. О.Анар / Баянгол-Аваргууд академи/
2. Б.Буянжаргал /Алдар спорт хороо/
55кг:
1. З.Батмэнд /Алдар спорт хороо/
2. Б.Ренчинпэлжээ /Спортын төв сургууль/
60кг:
1. Б.Пүрэвбаатар /Баянгол-Аваргууд академи/
2. О.Дашням /Спортын төв сургууль/
65кг:
1. Г.Хангайбаяр /Баянгол-Аваргууд академи/
2. М.Сумъяабазар /Алдар спорт хороо/
71кг:
1. Ж.Далайцэрэн /Спортын төв сургууль/
2. Т.Эрдэнэцогт /Баянгол-Аваргууд академи/
80кг:
1. Ц.Ганбат /Алдар спорт хороо/
2. М.Амартүвшин /Цаст тайга/
92кг:
1. А.Балжинням /73-р сургууль/
2. Б.Нямдорж /Баянгол-Аваргууд/
110кг:
1. А.Тайванбат /Тэхмөнх клуб/
2. О.Сумъяабазар /Алдар спорт хороо/