СЭЛЭНГЭ: Хараа, Ерөө, Орхон Сэлэнгийн сав газраар шөнөдөө -34 градус хүрч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-08 14:32:26

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 08 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч Хараа, Ерөө, Орхон Сэлэнгийн сав газраар илүү хүйтэн байхыг аймгийн УЦУОШГ-аас мэдээллээ.

 

12 дугаар сарын 7-ны 20.00 цагаас 12 дугаар сарын 8-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -21-26 градус, өдөртөө -15-20 градус хүйтэн байна.

 

Сүхбаатар хот орчмоор үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Агаарын температур шөнөдөө -22-24 градус, өдөртөө -16-18 градус хүйтэн байна.

 

12 дугаар сарын 9-13-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 11-нд ихэнх сумын нутгаар бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

 

Салхи баруунаас 4-9 м/с байна. Агаарын температур Хараа, Ерөө, Орхон Сэлэнгийн сав газраа шөнөдөө -29-34 градус, өдөртөө -19-24 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө -26-31 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байна.   

 

相关新闻