Ногоон бондын анхны арилжааг эхлүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. “ХААН банк” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй ногоон бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол боллоо.
Биржийн
бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн зохицуулалтыг өнгөрсөн онд шинэчилснээр компани, үнэт
цаас гаргагчид хөрөнгийн биржээс гадна биржийн бус зах зээлд хаалттай хүрээнд
ногоон бондыг шуурхай гаргах давуу
боломжтой болжээ. Дээрх
зохицуулалтуудын дүнд системийн нөлөө бүхий банкуудын нэг “ХААН банк” ХК нийтэд
санал болгон гаргаж буй Монгол Улсын анхны ногоон бондыг СЗХ бүртгэн, тус бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлж буй нь хөрөнгийн зах зээлд онцлох
үйл явдал болж байна.
“ХААН банк” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй ногоон
бонд нь хөтөлбөрийн хүрээнд төгрөг,
ам.долларын хосолсон хэлбэрээр гарах бөгөөд олон улсын “Sustainable Fitch”
байгууллагаар ногоон бондын зарчимтай
нийцсэн талаарх дүгнэлт гаргуулснаар онцлох шинэ бүтээгдэхүүн болжээ. Энэ удаа 36 сарын хугацаатай, 16 хувийн хүүтэй, 170 мянган ширхэг бонд гаргаж, нийт 17 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, ногоон төсөл, хөтөлбөрийг
санхүүжүүлэх, зээлийн багцаа нэмэх зэрэг зорилтыг хэрэгжүүлэхээр үнэт цаасны
танилцуулгадаа тусгажээ.
Санхүүгийн зохицуулах хорооноос санхүү, хөрөнгийн зах зээлийг тогтвортой, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн хөгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн олон улсын стандартыг зах зээлд нэвтрүүлэх чиглэлээр санаачилга гарган, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл “Монгол Улсын ногоон таксономи”-ийг 2019 онд баталсны дүнд манай улс ногоон таксономиг баталсан дэлхийн анхны улсуудын нэг болсон билээ.
СЗХ хөрөнгийн зах зээл дээр ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд
анхаарч, зохицуулалтын орчныг боловсронгуй болгох, ногоон хөрөнгө оруулалт
татах бололцоо бүрдүүлж, компаниуд
тодорхой үнийн дүн бүхий бондыг бүхэлд нь нэг удаа бүртгүүлж, “Бонд гаргах
хөтөлбөр” хэрэгжүүлэх боломжтой болж,
санхүүжих чадавхын зэрэглэл тогтоолгон барьцаагүйгээр “Ногоон бонд”
гаргах болсон. Инэснээр Монголд дотоодын компаниуд анх удаа олон улсын жишигт
нийцсэн ногоон бонд гаргах зохицуулалтын орчин бүрдсэн юм.