СЭЛЭНГЭ: Сонсох ажиллагааг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-12 10:41:30

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Зүүнбүрэн, Түшиг, Цагааннуур, Хушаат сумын усны сан бүхий газрын “Онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоох” ажлыг хийж байна.

 

Дээрх ажлын гол зорилго нь усны нөөц хомсдох, бохирдохоос хамгаалах, иргэд олон нийтийг үер, усны гамшигт өртөхөөс сэргийлэхэд чиглэж байгаа аж.

 

Энэхүү ажлын хүрээнд хамгаалалтын бүсэд орсон иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд сонсох ажиллагааг Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Сэлэнгэ голын сав газрын захиргаанаас хамтран аймгийн ЗДТГ-ын Иргэний танхимд энэ сарын 11-нд зохион байгууллаа.

 

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоосноор хүн амыг үер усны гамшигт өртөхөөс сэргийлэх. Мөн усны нөөцийг хомсдох бохирдохоос хамгаалах, дэглэмийн дагуу хориглогдсон үйл ажиллагаанаас усан орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах. Цаашлаад усан орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн боломж нөхцөл бүрдэх аж.

相关新闻