Холимог тулааны өсвөр үеийн ААШТ-ээс хоёр хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-12-12 10:43:34

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Бахрейны хаант улсад 2023 оны холимог тулааны өсвөр үеийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

 

Тус тэмцээний дөрвөн жинд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.

 

Тодруулбал, ахлах насны эрэгтэйчүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, эмэгтэйчүүдийн 52.2 кг-д Г.Сарнай нар хүрэл медаль зүүжээ. 

Мөн 61.2 кг-д У.Бартанбаатар, дунд насны 62 кг-д М.Өнөмөнх нар тулалдаж шагналт байруудад шалгарсан гэж Монголын холимог тулааны холбооноос мэдээллээ.

 

Энэ удаагийн өсвөр үеийн Азийн аваргад нийт 18 орны залуу тулаанчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.

相关新闻