УАШТ-нд өсвөрийн шатарчид өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТӨсвөрийн шатарчдын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах “Цагаан бэрс” тэмцээн энэ сарын 24-ний өдөр буюу маргааш МҮЭСТО-нд болно.
Тэмцээнд 15 хүртэлх насны охид, хөвгүүд оролцох боломжтой. Оролцогчдод хоёр ба гурван нүүдлийн бодлого болон этюд тус бүр нэг, олон улсын тэмцээний жишигт ойртуулсан хоёр нүүдлийн урвуу ба хамжаа мадын бодлого тус бүр нэг, нийт зургаан байрлалыг 100 минутад бодох даалгавар зэрэг өгөгдөх аж. Тэмцээний үеэр цол, зэрэг олгохгүй бөгөөд 50-иас дээш хувийн амжилт үзүүлсэн шатарчдад бодлого бодогчийн чансаа олгох юм.
Ж.Болор