Баярын ширээний хүнс 54 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Баярын ширээ засахад өргөн хэрэглэдэг 15 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийг энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 2020 оны мөн үетэй харьцуулахад 54 хувиар өссөн болохыг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. Өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд 54 хувиар өссөн гэсэн үг.
ҮСХ-ны мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар “Жүр Үр” компанийн
найман инчийн хэмжээтэй бялуу өнгөрсөн онд 29613 төгрөг байсан нь 32347-д хүрчээ. Харин “Советское”
оргилуун дарс өнгөрсөн оныхоос 600, “Түмэн
шувуут”, “Баян”-гийн өндөг 100 төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн чанамал, Онцгой хиам нэг ширхэг нь өнгөрсөн оны
арваннэгдүгээр сард 12305 байсан бол энэ оны арваннэгдүгээр сард 17404 төгрөг болсон аж.
Монголчууд 2020 онд дунджаар 97100 төгрөгөөр баярын ширээний хүнсээ
авдаг байсан бол энэ онд 149 мянган төгрөг
зарцуулахыг тооцоолсон байна.