Үндэсний тусгаар тогтнолын өдрөөр Замын-Үүдийн боомтын ачаа тээврийн терминал ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-25 16:47:33

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр болон шинэ оны эхний өдрүүдэд зарим боомт амарна. Хил хамгаалах ерөнхий газрын мэдээлснээр монголчуудын хамгийн олноор нэвтэрдэг Замын-Үүдийн боомт энэ сарын 29-нд ачаа тээврийн терминал хэвийн горимоор ажиллаж, зорчигч тээвэр амрах юм байна.


Тэгвэл ОХУ-тай хиллэдэг Алтанбулагийн боомт 24 цагаар ажиллах хуваарьтай байгаа юм. Цагааннуурын боомт 29-нд ажиллах бол 2024 оны нэгдүгээр сарын 1-7-ны хооронд амрах аж.


Харин Тэс, Боршоо, Арцсуурийн боомт энэ сарын 29, ирэх сарын 1, 2-нд амарна. Тэгвэл Ульхан, Ханхын боомт энэ сарын 29, ирэх сарын 1-8-нд амрахаар болжээ.


相关新闻