Эдийн засгийн чуулганыг ирэх оны 7 дугаар сарын 8-9-нд зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Монголын Эдийн засгийн чуулганыг ирэх оны 7 дугаар сарын
8-9-нд зохион байгуулна. Энэ талаар Монголын Эдийн засгийн чуулганы ерөнхий
нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр, Монголын Эдийн засгийн чуулганыг энэ онд Засгийн газраас зарласан “Монголд зочлох жил”-ийн аяны хүрээнд амжилттай зохион байгуулсныг онцлон дурдлаа. Тодруулж хэлбэл, чуулганы хүрээнд 4 нэгдсэн хуралдаан, 15 салбар хуралдаан болж эрчим хүчний шилжилт, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийн талаар хэлэлцсэн гэв.
“Монголын Эдийн засгийн
чуулган-2023”-д 4000 гаруй зочин оролцон, үндсэн хэлэлцүүлгийн хүрээнд 10
зөвлөмж, шийдэл санал болгосныг онцоллоо.
“Монголын Эдийн засгийн
чуулган-2024”-ийг ирэх онд УИХ-ын сонгуулийн дараа буюу 2024 оны 7 дугаар сарын
8-9-нд зохион байгуулахаар товлоод буйг тэрбээр мэдээллээ.