ХӨВСГӨЛ: Мал сүргийн тоогоор улсад тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2023 оны арванхоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг мал тооллогын урьдчилсан дүнгээр 5660189 толгой мал тоолуулж улсдаа тэргүүллээ.
Нийт малын тоо өмнөх оноос 593906 толгойгоор буюу 9,5 хувиар буурсан байна.
Хөвсгөл аймгийн нэг онцлог бол 6 дахь хошуу мал болсон цаа бугыг тоолдог.
Энэ жил 2928 толгой цаа буга тоолуулж,
өмнөх оноос 388 толгойгоор өсжээ.
Тус аймгийн хэмжээнд нийт малын тоогоор Цагаан-Уул сум 449841 толгой мал
тоолуулж аймагтаа тэргүүллээ гэж аймгийн Статистикийн хэлтсийн дарга
Б.Базардамбуу мэдээллээ.