Өвлийн бэлтгэл ажил 56.7 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймаг одоогийн байдлаар тус аймаг сумдын аюулгүйн нөөцөд 454.5 тн өвс, 42.5 тн тэжээл, малчдын түвшинд 1215.7тн өвс, 48 тонн үйлдвэрийн тэжээл, 29 тн гар тэжээл бэлтгэж 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг 56.7 хувьтай гүйцээд байна.
Аюулгүй нөөцийн өвс бэлтгэх ажлын хүрээнд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймгаас өвс, тэжээл татан авах ажлыг зохион байгуулж байна. Аймгийн “ Мал хамгаалах сан” –д 21 сая төгрөг байна.
Засгийн газрын энэ оны 322 дугаар тогтоолын дагуу Дорноговь аймаг өвс, тэжээлийн аюулгүйн нөөцдөө 140 тн өвс, 20 тонн тэжээл, сумдын нөөцөд 560 тн өвс, 420 тн тэжээл бэлтгэх даалгавартай.
Х.Эрдэнэбулган