Улаанбаатар амьтны хүрээлэн ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Улаанбаатар амьтны хүрээлэн Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркт өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Тус хүрээлэн өдөр бүр 11.00-20.00 цагийн хооронд ажиллах бөгөөд тасалбарын
үнэ 8000 төгрөг байна.
Нийт 200 гаруй амьтантай тус хүрээлэн жилийн дөрвөн улиралд ажиллах аж.