ӨНӨӨДӨР: Нийгмийн даатгалын ерөнхий газраас сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны
нэгдүгээр
сарын 8 /МОНЦАМЭ/.
Нэгдүгээр сарын 8-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: НДЕГ-т сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан уулзалт болно.
10.00
цагт: СЭЗИС-д “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын
өнөөгийн байдал”, “Эмнэлгийн бие даасан байдал ба санхүүжилтийн тогтолцоо”
хэлэлцүүлгийг ЭМЯ, СЭЗИС хамтран зохион байгуулна.
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Мөн ажлын хэсгүүдийн
хуралдаан болно.
“ЗМ”-ийн мэдээллийн төвд:
11.30 цагт: Оюутолгойн гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Буриадын уран бүтээл, түүхийн
талаар хэвлэлийн бага
хурал зарлажээ. Буриад яруу найрагч, дуучдын тоглолт энэ
сарын 20-нд Төмөр замын чуулгад болох талаар мэдээлнэ.
-“Чингис хаан” үндэсний музейд: Монгол маркны 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шуудангийн марк болон “Монгол шуудангийн түүх” үзэсгэлэнгийн нээлт болно.
-Улсын хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилж байна.
-Өнөөдөр нийслэлд тэгш
дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.