Дэлхийн мастеруудын өвлийн наадамд монголчууд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Италийн Ломбардиа хотод дэлхийн мастеруудын өвлийн III наадам энэ сарын
12-нд эхлэх гэж байна. 64 орны 3000 гаруй тамирчин спортын 11 төрөлд өрсөлдөх
элх наадам ес хоног үргэлжлэх юм.
Монгол Улсаас гүйлтийн цана, тэшүүрийн төрөлд 22 тамирчин оролцохоор хилийн дээс алхлаа. Наадамд оролцох манай багийн ахлагчаар Ц.Оюунцэцэгийн томилжээ. Өмнөх хоёр наадмаас манай тамирчид дөрвөн алт, зургаан мөнгө, таван хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Дэлхийн мастеруудын өвлийн наадмаас хамгийн олон медаль хүртсэн монгол тамирчин бол Л.Алтанцэцэг юм. Тэрбээр 2015 онд болсон анхдугаар наадмаас тэшүүрийн 500, 1000, 1500 метрийн зайд алт, 2020 онд Австрид болсон хоёрдугаар наадмаас 5000 метрт мөнгө, 3000 метрт хүрэл медаль хүртэж байлаа.
Тэгвэл хамгийн ахмад тамирчин нь өдгөө 83 настай Б.Жалбаа гуай юм. Түүний
хувьд дөрвөн жилийн өмнө болсон наадамд оролцохдоо гүйлтийн тэшүүрийн 500,
1000, 1500, 3000 метрийн зайд мөнгөн медаль хүртсэн түүхтэй.