АТГ эрүүгийн 38 хэрэгт мөрдөн байцаалт явуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭАвлигатай тэмцэх газар энэ сарын 19-23-ны өдөр шинээр гэмт хэргийн шинжтэй 6 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 21 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 4 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлжээ. Ажиллагаанд 16 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.
Өнгөрсөн 7 хоногт эрүүгийн 46 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг түдгэлзүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 3 хэргийг эрүүгийн хэрэгт нэгтгэсэн бөгөөд одоогоор 38 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Б.Туул